Байгууллагын 2018 оны чанарын зорилт батлагдлаа

2018/04/02

Байгууллагын 2018 оны чанаоын зорилтууд:

1. Байгууллагын эрхэм зорилго, чанарын бодлого, чанарын зорилтыг нийт ажилтнуудад таниулах, сурталчилах үйл ажиллагааг зохион байгуулах,
2. Баримтжуулсан журмуудын баримт бичгийг нийт ажилтнуудад таниулах сургалтыг дахин зохион байгуулах,
3. Мэдлэг ойлголтыг баталгаажуулах үйл ажиллагаануудыг зохион байгуулах,
4. Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх хүрээнд хариуцсан ажилдаа хандах хандлагыг сайжруулах,
5. Байгууллагын журмуудыг өдөр тутмын ажилдаа мөрдөх байдлыг бүх түвшинд хэвшүүлэх,
6. Төслийн үйл ажиллагаанд хамааралтай бичиг баримт боловсруулах, хянах, хөтлех чадварыг хөгжүүлэх,
7. Төслийн багийн ажиллагааг сайжруулах, багууд хоорондоо туршлага солилцдог байх,
8. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, мэргэжлийн чиглэлийн баримт материал боловсруулах зэрэг идэвхи санаачлага, хүсэл тэмүүллийг дэмжих замаар байгууллагын мэргэжлийн чадамжийг нэмэгдүүлэх,
9. Холбогдох байгууллагуудтай хамтран/оролцуулан хэрэгжиж буй төслүүд дээр төхник, технологийн чиглэлээр сургалт/семинар зохион байгуулах,
10. Байгууллагын өмч хөрөнгө, багажхэрэгслийгхариуцажавах, ашиглах, бүрэн бүтэн байдалд хадгалахад хандах хандлагыг хариуцлагатай болгож, нэмэх шаардлагатай бүртгэлийн баримтжуулсан мэдээллийг хөтлөх,
11 Байгууллагын ажиллагсдад шаардлагатай баримт, мэдээллийг цаг тухайд нь түгээж байх.

Бусад мэдээ

s r p