Төсөл

Төслийн нэр:

“Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн зам болон гүүрийн барилга угсралтын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ”

Төслийн талаарх товч танилцуулга:
Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын захиргаа хамтран санхүүжүүлнэ. Тус төсөл, хөтөлбөрийн зорилго нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгоход оршино. 
Төсөл, хөтөлбөрийг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”, “2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэгдэн боловсруулагдсан бөгөөд 3 үе шаттайгаар хэрэгжсэн. 
Хөтөлбөрийн эхний үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг хотын дэд төв болгон хөгжүүлэхийн тулд инженерийн шугам сүлжээ байгуулах, хөгжлийг дэмжих зорилтот төвүүдийг байгуулна. 
Төслийн 1-р үе шатны ажлын хүрээнд: 
- 7.57 га талбай бүхий ногоо байгууламж, үерийн хамгаалалтын далан байгуулах
- 240 ортой хүүхдийн цэцэрлэг барих 
- Баянхошуу, Сэлбэ дэд төвд тус бүр 1 ээлжиндээ 100 суралцагч хүлээн авах чадал бүхий бизнес инкубатор болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв баригдана. 
- Дулааны шугам сүлжээ, 12 ширхэг дулааны дэд станц, цэвэр, бохир усны байгууламжийн сүлжээ, цэвэрлэх байгууламж болон дулааны станц байгуулагдана. 
- Авто зам, гүүр баригдана. 
“Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК нь тус төслийн авто зам, гүүрийн ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. 
Баянхошуу дэд төвд төслийн хүрээнд:
- 6.88 км авто зам, борооны ус зайлуулах байгууламж, явган замын хамт
- 1.5х2 дугуй хоолой 4 цэгт
- Авто зам, явган замын гэрэлтүүлэг хийгдсэн. 
Сэлбэ дэд төв төлийн хүрээнд: 
- 5.64 км авто зам, борооны ус зайлуулах байгууламж, явган замын хамт,
- 24 у/м, 30 у/м, 60 у/м 3 ширхэг гүүр,
- Авто зам, явган замын гэрэлтүүлэг хийгдсэн. 
 
 
Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:    
- Зураг төсөл, техникийн баримт бичгийг дотоод болон гадаад стандартуудын нийцлийг шалгах, санал боловсруулах
- Зам Барилгын ажил батлагдсан зураг, техникийн шаардлагын дагуу чанартай явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, зөвлөгөө өгөх
- Гүйцэтгэгчийн боловсруулсан аргачлал, бусад материалыг хянах
- Барилгын ажилд ашиглах материалын чанарт стандартын дагуу хяналт тавих
- Асфальтобетон болон бетоны чанарт хяналт тавих
- Гүйцэтгэгчийн тоног төхөөрөмжийн хангалт, бэлэн байдалд хяналт тавих
- Санхүүжилтийн хүсэлт, өөрчлөлт, нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг хянаж баталгаажуулах
- ХАБЭА-ны хэрэгжилтэд хяналт тавих
- Гүйцэтгэлийн зургийг шалгах
- Төслийн ажлын хүрээнд холбогдох оролцогчдын уулзалтыг тогтмол хуваарийн дагуу зохион байгуулах 
- Зам барилгыг байнгын ашиглалтад өгөх 
- Баталгаат засварын үеийн хяналт
- Ажил дууссан сертификат олгох
- Эцсийн санхүүжилтийг хянах баталгаажуулах

Санхүүжилт

Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Улаанбаатар хотын захиргаа

Захиалагч

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

Зөвлөх

"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК

Гүйцэтгэгч

“Тэгшт плант” ХХК, “Эвттрак” ХХК, “ЗМЗ” ХХК, “Людвиг Пфайффер” ХХК, “Яанчен Шингуо Констракн Инжиниринг” ХХК

Барилгын ажлын төсөв

11 сая ам.доллар

Төсөл хэрэгжих хугацаа

Эхлэх

2019.08

Дуусах

2021.12

Бусад бүх төсөл

s r p