Төсөл

Төслийн нэр:

“Баянцагаан баг, залуучуудын экстрем спортын талбай/авто/ байгуулах зураг төсөл боловсруулах”

Төслийн талаарх товч танилцуулга:
Нийт 225х100м2 талбай, үүнээс 100х100м2 тусгаарлах зурвастай хатуу хучилттай автомашин хөндлөнгөөр шарвуулах үзүүлбэрээр өрсөлдөх дроны талбай, 100х100м2 бүрэн асфальтбетон хучилттай талбай, автомашины зогсоол, 1.5м явган зам, үзэгчдийн суудал, хамгаалалтын хашаа, үерийн ус зайлуулах бетонон бэхэлгээтэй шуудуу, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэг зэргийг иж бүрнээр тусган зураг төсөл боловсруулсан.
 
Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:    
- Зураг төслийн шийдэл ба стандартыг судалж спорт талбайн төлөвлөлт хийх  
- Замын байр зүйн судалгааг үндэслэн спорт талбайн түвшин тогтоох 
- Спорт талбайн зогсоол бусад элемент, үзэгчдийн суудал, нэмэлт тоноглол зэргийг судлан төлөвлөх 
- Ус зайлуулах байгууламжийн тооцоолол, зураг төсөл 
- Спорт талбайн нарийвчилсан зураг төсөл, техникийн шаардлага, тайлбар бичиг боловсруулах  
- Тоо хэмжээ, төсөв

Санхүүжилт

Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө

Захиалагч

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар

Зөвлөх

"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК

Гүйцэтгэгч

-

Барилгын ажлын төсөв

-

Төсөл хэрэгжих хугацаа

Эхлэх

2020.09

Дуусах

2020.12

Бусад бүх төсөл

s r p