Төсөл

Төслийн нэр:

“Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар Тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6км хатуу хучилттай авто замын барилгын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх”

Төслийн талаарх товч танилцуулга:
Монгол улсын засгийн газраас сүүлийн жилүүдэд авто замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэхэд ихээхэн анхаар, энэ зорилгод дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын олон төрлийн эх үүсвэрийг ашиглаж байгаагийн нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан концесс билээ. 
Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн “Концессоор хэрэгжүүлэх авто замын төслүүдийн талаар авах арга хэмжээний тухай” 84 дүгээр тогтоолыг үндэслэн “Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто замын “Шар Тээг”-ийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэлх 59.6км хатуу хучилттай авто замын барих төсөл”-ийн барих-шилжүүлэх (BT) концессын гэрээг “Эн Си Эф” ХХК-тай байгуулсан. 
Төслийн хүрээнд авто зам баригдаж Өмнөговь аймгийн Цогтцэций сум нь Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замтай хатуу хучилттай авто замаар холбогдлоо. 
 
Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:    
- Төслийн оролцогч талуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих
- Зураг төсөл, техникийн баримт бичгийг дотоод болон гадаад стандартуудын нийцлийг шалгах, санал боловсруулах
- Зам Барилгын ажил батлагдсан зураг, техникийн шаардлагын дагуу чанартай явагдаж байгаа эсэхэд өдөр тутмын хяналт тавих, зөвлөгөө өгөх
- Гүйцэтгэгчийн боловсруулсан аргачлал, бусад материалыг хянах
- Барилгын ажилд ашиглах материалын чанарт стандартын дагуу хяналт тавих
- Асфальтобетон болон бетоны чанарт хяналт тавих
- Гүйцэтгэгчийн тоног төхөөрөмжийн хангалт, бэлэн байдалд хяналт тавих
- Санхүүжилтийн хүсэлт, өөрчлөлт, нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг хянаж баталгаажуулах
- ХАБЭА-ны хэрэгжилтэд хяналт тавих
- Гүйцэтгэлийн зургийг шалгах
- Төслийн ажлын хүрээнд холбогдох оролцогчдын уулзалтыг тогтмол хуваарийн дагуу зохион байгуулах 
- Зам барилгыг байнгын ашиглалтад өгөх 
- Баталгаат засварын үеийн хяналт
- Ажил дууссан сертификат олгох
- Эцсийн санхүүжилтийг хянах баталгаажуулах

Санхүүжилт

Концессын хөрөнгө оруулалт

Захиалагч

Үндэсний Хөгжлийн газар

Зөвлөх

"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК болон “Эм Ай Эл” ХХК-ийн түншлэл

Гүйцэтгэгч

Концесс эзэмшигч “Эн Си Эф” ХХК, гүйцэтгэгч “Шилдэг зам” ХХК, “Мотор сервис” ХХК, “Эсто” ХХК,

Барилгын ажлын төсөв

55 тэрбум төгрөг

Төсөл хэрэгжих хугацаа

Эхлэх

2019.09

Дуусах

2021.07

Бусад бүх төсөл

s r p