Төсөл

Төслийн нэр:

Орхон аймаг, Баян-Өндөр сумын даваат багийн нутаг дэвсгэрт баригдах 2.1 км авто замын зураг төсөл

Төслийн талаарх товч танилцуулга:
   Орхон аймгийн Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдсан 2019 оны төлөвлөгөөний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2019 оны 7-р сард гүйцэтгэсэн геодези, геологийн хэмжилт судалгааны материал болон Орхон аймгийн Засаг даргын орлогчийн баталсан ажлын даалгаварт тулгуурлан замын ерөнхий төлөвлөлтийг үндэслэн, замын зурвас газрын гадаргын байдал, цахилгаан шугам сүлжээ болон эзэмшил газар зэргийг харгалзан тусган Даваат багийн нутаг дэвсгэр дэх Г хэлбэрийн 2 замын уулзвараас эхлэн Т хэлбэрийн 3 замын уулзвар болон ус зайлуулах байгууламжийг иж бүрнээр шийдэж тусгасан 2.1 км авто замын авто зам, гэрэлтүүлгийн зураг, төсөв боловсруулсан. 

Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:    
-­Зураг төслийн шийдэл ба стандартыг судалж замын төлөвлөлт хийх 
-­Замын байр зүйн судалгааг үндэслэн замын тэнхлэгийг тогтоох 
-­Замын уулзвар, гарц, зогсоол, замын бусад элемент, тэмдэг тэмдэглэгээ зэргийг судлан төлөвлөх 
-­Ус зайлуулах хиймэл байгууламжийн байрлалыг тогтоож дагуу огтлолыг тухайн хоолойн төлөвлөлттэй уялдуулан хийх 
-­Замын нарийвчилсан зураг төсөл, техникийн шаардлага, тайлбар бичиг боловсруулах  
-­Бусад шугам сүлжээтэй холбоотой шаардлагатай зураг болон нэмэлт мэдээлэл гаргах 
-­Зам болон хиймэл байгууламжийн зураг , техникийн шаардлагыг үндэслэн зам барилгын ажлын тоо хэмжээ гаргах

 

Санхүүжилт

Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө

Захиалагч

Орхон аймгийн ЗДТГ

Зөвлөх

"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК

Гүйцэтгэгч

-

Барилгын ажлын төсөв

-

Төсөл хэрэгжих хугацаа

Эхлэх

2019.07

Дуусах

2019.12

Бусад бүх төсөл

s r p