













Төсөл
Төслийн нэр:
“Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замаас Ханбогд салхин цахилгаан станц хүртэлх 3.6 км сайжруулсан хайрган хучилтттай авто замын зураг төсөл боловсруулах”



Төслийн талаарх товч танилцуулга:
“Авто зам төсөллөх” ЗЗБНбД 22-004-2016-ын “ЗБ” зэрэглэл буюу “Хөдөөгийн улирлын чанартай зам”-ын ангилалаар “Ханбогд салхин цахилгаан станц”-ын барилгын ажил болон ашиглалтын үед ашиглах тусгай зориулалтын авто зам төсөллөсөн. “Wind farm Roads requirements” DMS:0054-6051-ыг үндэслэн 5.0м өргөн зорчих хэсэг, 1 эгнээ, замын дунд хэсэгт 2 газар 150м урт нэмэлт эгнээтэй сайжруулсан хайрган хучилттай авто замын зураг төсөл боловсруулсан.
Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:
- Зураг төслийн шийдэл ба стандартыг судалж замын төлөвлөлт хийх
- Замын байр зүйн судалгааг үндэслэн замын тэнхлэгийг тогтоох
- Замын уулзвар, гарц, зогсоол, замын бусад элемент, тэмдэг тэмдэглэгээ зэргийг судлан төлөвлөх
- Ус зайлуулах хиймэл байгууламжийн байрлалыг тогтоож дагуу огтлолыг тухайн хоолойн төлөвлөлттэй уялдуулан хийх
- Тоо хэмжээ, төсөв
Санхүүжилт
QLEANTECH LLC
Захиалагч
QLEANTECH LLC
Зөвлөх
"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК
Гүйцэтгэгч
-
Барилгын ажлын төсөв
-
Төсөл хэрэгжих хугацаа
Эхлэх
2020.12
Дуусах