Төсөл

Төслийн нэр:

“Техникийн хяналтын үзлэгийн төвөөс Нисэх-Сонсголон чиглэлийн зам хүртэлх авто замын ажлын зураг төсөл боловсруулах”

Төслийн талаарх товч танилцуулга:
ЗЗБНбД 22-004-2016 дугаартай “Авто зам төсөллөх”-ийн 11.3-т заасан “Хотын зам болон гэр хороолол, орон нутгийн тосгоны гудамж зам”-ын дагуу 3.5м өргөн зорчих хэсэг, тусгаарлах зурвастай 2 урсгал, 4 эгнээтэй 1.5м явган зам, 0.6 ногоон байгууламж бүхий асфальтбетон хучилттай 0.87 км зам, борооны ус зайлуулах байгууламж, гэрэлтүүлэгийн зураг төсөл боловсруулсан.

Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:    
- Зураг төслийн шийдэл ба стандартыг судалж замын төлөвлөлт хийх  
- Замын байр зүйн судалгааг үндэслэн замын тэнхлэгийг тогтоох 
- Замын уулзвар, гарц, зогсоол, замын бусад элемент, тэмдэг тэмдэглэгээ зэргийг судлан төлөвлөх 
- Ус зайлуулах байгууламжийн тооцоолол, зураг төсөл 
- Замын нарийвчилсан зураг төсөл, техникийн шаардлага, тайлбар бичиг боловсруулах  
- Бусад шугам сүлжээтэй холбоотой шаардлагатай зураг төсөл боловсруулах
- Тоо хэмжээ, төсөв

Санхүүжилт

Нийслэлийн замын сангийн хөрөнгө

Захиалагч

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

Зөвлөх

"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК

Гүйцэтгэгч

-

Барилгын ажлын төсөв

-

Төсөл хэрэгжих хугацаа

Эхлэх

2020.07

Дуусах

10/27/21

Бусад бүх төсөл

s r p