













Төсөл
Төслийн нэр:
Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийн ажилд хяналт тавих, зөвлөх үйлчилгээ үзүүлэх









Төслийн талаарх товч танилцуулга:
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн “Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын төлөвлөж буй трассын нийт урт 32.2 км (Км0+000-Км32+226.732). Тухайн авто замын эхлэлтийн цэг нь шинэ нисэх онгоцны буудлын авто замтай холбогдож, Яармагийн төлбөр хураах цэг хүртэл үргэлжлэх ба одоо байгаа Яармаг-Зуунмод чиглэлийн авто замтай нийлнэ. Хурдны авто замын трасс нь Төв аймгийн Сэргэлэн сум, Алтанбулаг сум болон Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр тус тус өнгөрч байна. Төлөвлөж буй хурдны авто замын өргөн 32.5м, хоёр эгнээ 6 урсгалтай, хамгийн бага тооцоот хурд 80 км/цаг байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо групп”, туслан гүйцэтгэгчээр “Арж капитал” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Бадрах ойл” ХХК нар ажилласан.
Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:
- Гүйцэтгэсэн ажлын чанарыг баталгаажуулах
- Гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг баталгаажуулах
- Тайлан, мэдээ боловсруулах
- Өдөр тутмын талбайн хяналтын ажил
Санхүүжилт
БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл
Захиалагч
Зам, тээврийн хөгжлийн яам
Зөвлөх
"Гуанжоу Ванан Костракшин супервишн" ХХК "Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК болон "Эм Ай Эл" ХХК-ийн түншлэл
Гүйцэтгэгч
"CTCE MOH" ХХК
Барилгын ажлын төсөв
140 335 893 доллар
Төсөл хэрэгжих хугацаа
Эхлэх
2016.06
Дуусах