Төсөл

Төслийн нэр:

“Улаанхуарангийн авто замаас Улиастайн замтай холбогдох авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах”

Төслийн талаарх товч танилцуулга:

      Нийслэлийн Засаг даргын  2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/523 тоот захирамж, Улаанхуарангийн авто замаас Улиастайн замтай болбогдох авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах ЗД-БЗД/2021/014 дугаартай даалгаварын дагуу 2021 оны 10 дугаар сард хийсэн геодези, инженер геологийн хэмжилт судалгааны тайланд тулгуурлан тус замын зураг төслийг боловсруулав.Нийслэлийн Засаг даргын  2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/523 тоот захирамж, Улаанхуарангийн авто замаас Улиастайн замтай болбогдох авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах ЗД-БЗД/2021/014 дугаартай даалгаварын дагуу 2021 оны 10 дугаар сард хийсэн геодези, инженер геологийн хэмжилт судалгааны тайланд тулгуурлан нийт 4.358 км урттай, 14.5-18 м зорчих хэсгийн өргөнтэй, асфальтбетон хучилттай аво зам,  8 м өргөн зорчих хэсэг,1 талдаа 1.8м явган зам, 2.0м дугуйн замтай 96.85 у/м төмөр бетон гүүрийн зураг төсөл боловсруулав.

Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:    
- Зураг төслийн шийдэл ба стандартыг судалж замын төлөвлөлт хийх  
- Замын байр зүйн судалгааг үндэслэн замын тэнхлэгийг тогтоох 
- Замын уулзвар, гарц, зогсоол, замын бусад элемент, тэмдэг тэмдэглэгээ зэргийг судлан төлөвлөх 
- Ус зайлуулах байгууламжийн тооцоолол, зураг төсөл 
- Замын нарийвчилсан зураг төсөл, техникийн шаардлага, тайлбар бичиг боловсруулах  
- Гүүрийн зураг төсөл, техникийн шаардлага, тайлбар бичиг боловсруулах  
- Бусад шугам сүлжээтэй холбоотой шаардлагатай зураг төсөл боловсруулах
- Тоо хэмжээ, төсөв

Санхүүжилт

Нийслэлийн төсвийн хөрөнгө

Захиалагч

Нийслэлийн засаг даргын Тамгын газар

Зөвлөх

“Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК

Гүйцэтгэгч

-

Барилгын ажлын төсөв

-

Төсөл хэрэгжих хугацаа

Эхлэх

2021.09

Дуусах

2022.06

Бусад бүх төсөл

s r p