













Төсөл
Төслийн нэр:
Цайз чиглэлийн авто замаас спорт цогцолбор хүртэлх явган зорчигчийн ажлын зураг төсөл



Төслийн талаарх товч танилцуулга:
ЗЗБНбД 22-004-2016 дугаартай “Авто зам төсөллөх”-ийн 11.3-т заасан “Хотын зам болон гэр хороолол, орон нутгийн тосгоны гудамж зам”-ын дагуу 3.5м өргөн зорчих хэсэг, 2.5м явган зам, 2.0м дугуйн зам, 2.0м аюулгүйн зурвастай асфальтбетон хучилттай 0.92 км зам, гэрэлтүүлгийн зураг төсөл боловсруулсан.
Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил:
- Зураг төслийн шийдэл ба стандартыг судалж замын төлөвлөлт хийх
- Замын байр зүйн судалгааг үндэслэн замын тэнхлэгийг тогтоох
- Замын уулзвар, гарц, зогсоол, замын бусад элемент, тэмдэг тэмдэглэгээ зэргийг судлан төлөвлөх
- Ус зайлуулах байгууламжийн тооцоолол, зураг төсөл
- Замын нарийвчилсан зураг төсөл, техникийн шаардлага, тайлбар бичиг боловсруулах
- Бусад шугам сүлжээтэй холбоотой шаардлагатай зураг төсөл боловсруулах
- Тоо хэмжээ, төсөв
Санхүүжилт
Нийслэлийн төсвийн хөрөнгө
Захиалагч
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
Зөвлөх
"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК
Гүйцэтгэгч
-
Барилгын ажлын төсөв
-
Төсөл хэрэгжих хугацаа
Эхлэх
2020.05
Дуусах