Чанарын менежментийн тогтолцоо "ISO 9001:2015" гэрчилгээ гардан авлаа

2018/11/17

"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК-ий хамт олонд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандарт хэрэгжүүлснийг батламжилсан гэрчилгээг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "МонСертф" ХХК-ий Гүйцэтгэх захирал П.Цэцэгмаа, Тамгын газрын дарга Д.Сүрэндагва нар гардууллаа.
Хариуцлагатай, ёс зүйтэй, олон улсын түвшинд хүрсэн мэргэжлийн ур чадвартай хамт олныг бүрдүүлэн, төлөвшүүлж, чанарыг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн, хэрэглэгчдийнхээ найдвартай, итгэлтэй хамтрагч байх зорилгоор үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг ийнхүү амжилттай нэвтрүүлж байна. 

Бусад мэдээ

s r p