











Яармагийн шинэ гүүрийн нээлтийн үйл ажиллагаа




БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн хүрээнд баригдсан шинэ гүүрийн зорчих хэсгийг өнөөдөр нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, удирдлагууд нээлтэд оролцож, Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах бүтээн байгуулалтын ажлыг Хятадын “Төмөр замын 20-р товчоо групп” корпораци гүйцэтгэж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Пи инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байна.
Өнөөдөр зөвхөн үндсэн шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээж байгаа ба ирэх оны нэгдүгээр улиралд иж бүрэн ашиглалтад орно.