“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх ёслолын арга хэмжээ

2018/11/03

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төсөл маань 2016 оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Нийслэлд хэрэгжиж буй авто замын томоохон төслүүдийн нэг бөгөөд бүтээн байгуулалтын ажил амжилттай явагдаж, хамт олны хүч, хөдөлмөрийн үр дүнд бид 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

Төслийн ажлын захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын зам барилгын тэргүүлэх компаниудын нэг Хятадын Төмөр замын 20-р товчоо групп корпорац, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар ХБНГУ-ын “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК ажилласан болно.
Улаанбаатар хотын түүхэнд шинэ хуудас нээсэн, олон түвшинд огтлолцох анхны давхар гүүрийн төслийг амжилттай хэрэгжүүллээ. Уг гурван түвшингийн гүүрэн  байгууламжид үндсэн шинэ гүүр нь 20.5 м өргөнтэй 4 эгнээ бүхий 250 у/м урт, Д-рамп шинэ гүүр нь нэг эгнээ бүхий урсгалтай 8.5 м өргөнтэй, 270 у/м, хөдөлгөөний хоёр урсгалтай туннелин 57 у/м шинэ жаазан гүүрийн барилга угсралт,  9 м өргөнтэй хоёр эгнээ бүхий 250 у/м хуучин гүүрийн засварын ажлууд багтаж байгаа болно.

 

Бусад мэдээ

s r p