Төсөл

Төслийн нэр:

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах төсөл

Төслийн талаарх товч танилцуулга:
     БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа тус төслийн хүрээнд одоо ашиглаж байгаа Яармагийн гүүр чиглэлийн гол авто замыг өнөөгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалалд тохируулан бүрэн сэргээн засварлана.
     Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп ажиллаж байна. Төслийн зураг төслийг мөн ерөнхий гүйцэтгэгч хийсэн.
     Улаанбаатар хотыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалтай холбосон тус гол замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:   
-    Одоо байгаа гүүрийн хажууд шинээр гүүр барих
-    Яармагийн хуучин гүүрийг сэргээн засварлах
-    Урд хэсэгт шинэ уулзвар байгуулах
-    Богд уулын арын замаар Яармаг чиглэлд явж буй хөдөлгөөнийг урд хэсэгт шинээр баригдах уулзвартай 2 түвшнээр огтлолцуулах рампан гүүр шинээр барих
-    Хойд хэсэгт жаазан гүүр, түшиц хана барих
-    Ойр орчмын хөдөлгөөнтэй уялдуулан авто зам, явган ба дугуйн зам, борооны ус зайлуулах байгууламж төлөвлөгдөнө.

Төслийн хүрээнд манай байгууллагын хийж гүйцэтгэсэн ажил : 
   Барилга угсралтын ажилд өдөр тутмын техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан.
-  Гүйцэтгэсэн ажлын чанарыг баталгаажуулах
-  Гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг баталгаажуулах
-  Тайлан, мэдээ боловсруулах
-  Өдөр тутмын талбайн хяналтын ажил

Санхүүжилт

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл

Захиалагч

Нийслэлийн авто замын хөгжлийн газар

Зөвлөх

"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК

Гүйцэтгэгч

Хятадын төмөр замын 20-р товчоо групп

Барилгын ажлын төсөв

30 786 600 доллар

Төсөл хэрэгжих хугацаа

Эхлэх

2016.08

Дуусах

2019.01

Бусад бүх төсөл

s r p