Мэндчилгээ

     Манай “SRP Schneider & Partner Ingenieur-Consult” ХХК-ийн Герман инженерүүдийн мэргэжлийн ур чадвар нь тус компанийн үйл ажиллагаагаа явуулдаг дэлхийн олон улс орнуудад өндрөөр үнэлэгддэг билээ. 2011 оноос эхлэн Монгол улсын инженер ноён Г.Ууганбаяртай хамтран ажиллаж Монгол улсад Авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах, хэрэгжиж байгаа төслүүдэд хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. 
    Герман болон Монгол инженерүүдийн мэдлэг, ур чадвар, туршлагыг хамтын ажиллагааны хүрээнд нэгтгэн олон улсын түвшний мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх бодлогыг баримтлан ажилласан нь амжилттай хэрэгжиж хэрэглэгч, захиалагч байгууллагынхаа итгэлийг олж, найдвартай харилцагч мэргэжлийн байгууллага болон төлөвшин ажиллаж байна. 
     Монголын ард түмэндээ хамгийн сайн сайхан, эрүүл энхийг хүсье. 

        Хүндэтгэсэн:    Вернер Күнлайн                                                                                                                                                                    

                                                                                                                                                                      Иоахам Брандт        

 

Танилцуулга

      “SRP Schneider & Partner Ingenieur-Consult” нь анх 1969 онд ХБНГУлсад үүсгэн байгуулагдсан бөгөөд  зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Герман улсдаа  ТОП 5-д багтдаг. 
      “SRP Schneider & Partner Ingenieur-Consult”  нь Герман улсын хамгийн том инженерийн групп  болох BPR Group-ын бүрэлдэхүүнд багтаж үйл ажиллагаа явуулж байна. Тус группийн борлуулалтын орлого жилийн 53 сая евро, нийт 550 ажилтантайгаар Герман улсын дэд бүтцийн салбарт инженерингийн үйл ажиллагаа явуулдаг.
      “SRP Schneider & Partner Ingenieur-Consult”  нь 1996 оноос олон улсад үйл ажиллагаа өргөжүүлж өнөөгийн байдлаар дэлхийн  21 улсад салбар нэгжээ байгуулсан, Монгол улсад 2011 онд өөрийн салбар компани болох “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК-ийг байгуулсан билээ. 
     “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК нь байгуулагдсан цагаасаа авто замын салбарт зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
      Манай компани нь барилга угсралтын хяналтын хэлтэс болон зураг төслийн хэлтэстэй бөгөөд нийт 25 гаруй чадварлаг мэргэжлийн ажиллагсадтай. Эдгээрээс 20 нь авто зам, гүүр, геодези, материалын технологи, усны барилга байгууламж зэрэг мэргэжлийн инженерүүд байна. Үүнд: Монгол улсын зөвлөх инженер 1, мэргэшсэн инженер 5, мэргэшсэн төсөвчин 1 тус тус ажиллаж байна.

Компанийн танилцуулга

Mon Eng

Эрхэм зорилго

Бид мэргэжлийн хариуцлага, ёс зүйгээ ухамсарлан аливаад бүтээлчээр хандаж, шинийг санаачлан хэрэглэгчдээ чанар болон стандартын өндөр түвшний үйлчилгээг үзүүлэн ажиллана.

Алсын хараа

Манай компани нь дэд бүтцийн салбарт зураг төсөл боловсруулах, технологийн болон менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэргүүлэгч компани болох. 

Чанарын бодлого

Хариуцлагатай, ёс зүйтэй, олон улсын түвшинд хүрсэн мэргэжлийн ур чадвартай хамт олныг бүрдүүлэн, төлөвшүүлж, чанарыг эрхэмлэн, олон улсын стандартад нийцсэн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн, хэрэглэгчдийнхээ найдвартай, итгэлтэй хамтрагч байна.

 

Байгууллагын 2020 он хүртэлх ойрын хугацааны зорилт

 

  • Олон улсад өрсөлдөхүйц зөвлөх үйлчилгээ үзүүлэн, зөвлөх үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргах, таниулах
  • Оролцож буй төслүүдээ захиалагчийн сонирхолд нийцүүлэн төлөвлөсөн төсөв, хугацаанд нь багтаан өндөр чанартай, стандартын дагуу гүйцэтгэн дуусгаж, захиалагчийнхаа найдвартай итгэлтэй хамтрагч байх. 
  • “МГ модулан гүүр ” -ийг бүтээн байгуулалтын хөтөлбөр болгон хэрэгжүүлэх
  • Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2016-г нэвтрүүлэн, мөрдөх, хэвшүүлэх
  • Чадварлаг ажилтан манай баялаг уриан дор хувь хүний хөгжлийг дэмжсэн хүний нөөцийн бодлого явуулах
  • Компанийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах
  • Хяналтын байгууллагын мөрдөх шаардлагатай ISO 17020 стандартыг нэвтрүүлэх, мөрдөх 

Бидний амжилт

s r p