“Road Expo Mongolia 2018" Олон улсын авто замын үзэсгэлэн, бага хурал

2018/03/21

“Авто зам Экспо” 2018 Олон улсын авто замын үзэсгэлэн, конференцийг Монголын Авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн яам, БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн /KICT/, Заксан-Анхалт муж улсын Инженерийн Танхимтай хамтран 2018 оны 03 дугаар сарын 19, 20-нд Corporate Hotel & Convention Centre-д зохион байгууллаа. Уг арга хэмжээнд манай компани 2 дахь жилдээ ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон бөгөөд гүйцэтгэх захирал Г.Ууганбаяр, ХБНГУлсын “SRP Schneider & Partner Ingenieur-Consult” ХХК-ийн захирал ноён Вернер Кунлайн нар “МГ-модулан гүүр” төсөл болон компанийн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтаа танилцуулж илтгэл тавилаа. 

Бусад мэдээ

s r p