Яармагийн гүүрийн барилгын ажил эхэллээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус гүүр нь анх 1959 онд баригдаж ашиглалтад орсон ба төслийн хүрээнд одоо байгаа гүүрийг засварлах, шинээр 4 эгнээ гүүр барих, урд хэсэгт шинээр баригдах уулзвартай 2 түвшнээр огтлолцуулах рампан гүүр шинээр барих зэрэг ажлууд хийгдэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон зорилтын нэг нь эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх зам, тээвэр, логистикийн сүлжээг өргөжүүлэх юм. Уг зорилтын хүрээнд хэрэгжиж байгаа төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп корпораци ажиллаж байна.

Харин техник технологийн хяналтын зөвлөхөөр манай Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК ажиллахаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажлыы эхэлж байна.

Холбоотой Мэдээ мэдээлэл

Текстэн мэдээ

28 Mar, 2022

“ROAD EXPO MONGOLIA-2022″ олон улсын үзэсгэлэн, конференц 2022 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Буян-ухаа спорт ордонд болж өнгөрлөө

Монголын авто замчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авто замын салбарын 8 дахь удаагийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа.

Текстэн мэдээ

03 Apr, 2017

Яармагийн гүүрийн барилгын ажил эхэллээ

Тус гүүр нь анх 1959 онд баригдаж ашиглалтад орсон ба төслийн хүрээнд одоо байгаа гүүрийг засварлах, шинээр 4 эгнээ гүүр барих, урд хэсэгт шинээр баригдах уулзвартай 2 түвшнээр огтлолцуулах рампан гүүр шинээр барих зэрэг ажлууд хийгдэх юм.

Текстэн мэдээ

29 Sep, 2014

Өмнөговь аймаг Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Манай компанийн хувьд 2013-2014 онуудад Даланзадгад-Мандалговь чиглэлийн 83км авто зам, Улаанбаатар- Мандалговь 104км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник технологийн хяналт тавьж ажиллалаа.

Menu