"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК, “Эм Ай Эл” ХХК -ийн түншлэл нь Эдийн засаг, хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулан ажиллаж Монгол улсын 2023 оны Төсвийн тухай хуулийн 2-р хавсралт, Монгол Улсын шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаал, Зам, Тээврийн Хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу ТЭЗҮ боловсруулах, одоо байгаа гүүрийг засварлах, шинээр 4 эгнээ гүүр барьж өргөтгөх ажлын зураг төслийг боловсруулсан.
Тус гүүр нь 1981 оны эхээр СнЗ-ийн дэргэд байгуулсан Авто замын Ерөнхий газрын долдугаар таван жилийн төлөвлөгөө ёсоор Лүн сумын дэргэд Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замд Туул гол дээр баригдсан бөгөөд Т хэлбэрийн дам нуруутай, 327 у/м төмөр бетонон гүүр юм.
Шинээр төлөвлөсөн гүүрүүд нь Туул голын үндсэн голдирол дээр 325.25 метр урттай, салаалсан урсац дээр 73.25 метр урттайгаар төлөвлөгдсөн ба гүүрийн овор хэмжээ нь Г-11.5, 35.95м Т хэлбэрийн хүчитгэсэн дам нуруутай, өрөмдмөл шон суурьтай төмөр бетон гүүрүүд байна. Мөн төслийн хүрээнд 1.5км, 4 эгнээ хатуу хучилттай авто замын нарийвчилсан зураг боловсруулсан.