Mонгол улсын холбогдох хууль, тогтоомжид үндэслэн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний “Эм Ай Эл” ХХК болон “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК-ийн түншлэл нь Эдийн засаг, хөгжлийн яамтай “Балж голд төмөр бетон гүүр шинээр барих зураг төсөл боловсруулах /Хэнтий , Дадал сум/” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан.
Төмөр бетон гүүрний төлөвлөлтийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй норм, стандартын дагуу гүйцэтгэж байна. Төмөр бетон гүүрийн нийт урт 120.3м, овор хэмжээ Г-8, алгаслалын төрөл Т хэлбэрийн хүчитгэсэн дам нуруутай, өрөмдмөл шонт суурьт, металл аюулгүйн хашлагатай байхаар төсөллөсөн.
Гүүрэн байгууламжтай холбогдох 2 талын авто зам нь “Авто зам төсөллөх” ЗЗБНбД 22-004-2016 норм дүрмээр хуримтлуулагч 2Б ангиллын авто зам (хөдөлгөөний 2-3 зурвастай, тооцоот хурд нь 60км/цаг) байна.