Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн дагуу Нийслэлийн замын хөгжлийн газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/3040 албан тоотыг үндэслэн Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын баталсан ГБМЗХ2019/23-003 дугаартай ажлын даалгаврын дагуу Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 20-р хорооны авто замын зураг төслийг боловсруулсан.
Тус замыг төлөвлөхдөө зургийн даалгаварт өгсөн замын ерөнхий төлөвлөлтийг үндэслэн, замын зурвас газрын гадаргын байдал, цахилгаан, шугам сүлжээ болон эзэмшил газар зэргийг харгалзан тусган Нисэх-Сонсголонгийн авто замаас талаас эхлэн Техникийн үзлэгийн төв хүртэл үргэлжилнэ.