Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 сарын 30-ны өдрийн А/523 тоот захирамж, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд Сүнжин Грандаас урагш гэр хороолол дундуур нарны зам хүртэлх авто замын зураг төсөл боловсруулах даалгаврын дагуу 2021 оны 08 дугаар сард хийгдсэн геодези, инженер геологийн хэмжилт судалгааны материалд тулгуурлан Нийслэлийн төсвийн хөрөнгөөр тус замын зураг төслийг боловсруулав.
Замын зураг төсөл боловсруулах ажлын даалгаварт Замын техникийн ангилал, замын зэргийг “ Туслах гудамж зам ” гэж өгсөн. Иймд 2016 онд шинээр батлагдсан ЗЗБНбД 22-004-2016 дугаартай “Авто зам төсөллөх”-ийн 10.3-т заасан “Хотын хуримтлуулагч гудамж зам” ангиллаар төсөллөсөн.
1. Трасс: 1 0+000.000 - 0+234.333 хүртэл 1 эгнээ 3.0м өргөнтэй, 0+260.298 - 0+509.772 хүртэл 2 эгнээ 6м өргөнтэй.
2. Трасс: 2 0+020.000 - 0+050.000 хүртэл 1 урсгалд 1 эгнээ 8м өргөнтэй, 0+050.000 - 0+245.118 хүртэл 1 эгнээ 3.0м өргөнтэй
3. Явган хүний зам 0+006.340 – 0+144.898 1 эгнээ 2м өргөнтэй байхаар төсөллөсөн.