SRP Schneider & Partner Ingenieur-Consult GmbH
“SRP Schneider & Partner Ingenieur-Consult GmbH” нь 1969 онд үүсгэн байгуулагдсан Герман улсын зөвлөх үйлчилгээ, инженерчлэлийн компани юм.
Ерөнхий инженерүүдээс бүрдсэн төв оффис нь ХБНГУ-ын Кронах хотод байрладаг бөгөөд компанийг удирдлагаар хангах болон ажлын ерөнхий чиг үүрэг, стандартаар бусад салбаруудаа ханган ажилладаг. Гадаад харилцаа, олон улсын төслүүдийг хариуцсан хэлтэс нь ХБНГУ-ын Манхайм хотод байрладаг юм.
SRP нь Германы өнцөг булан бүрт тархсан компаниудаас бүрдсэн BPR Группийн бүрэлдэхүүн компани юм. Манай группийн жилийн дундаж борлуулалт нь 60 сая евро бөгөөд инженерчлэлийн бүх салбарт 600 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.
SRP нь техникийн болон захиргааны гэсэн хоёр хэлтэст хуваагдан үйл ажиллагаагаа явуулдаг. Хэлтэс тус бүрийн мэргэжлийн салбар нэгжийг томилогдсон ахлах ажилтан удирддаг. SRP нь одоогоор салбар компаниудын хамтаар нийтдээ 140 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн манай байгууллага нь дэд бүтцийн бүхий л салбарт мэргэшсэн олон гадаад мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг. Эдгээр мэргэжилтнүүд нь олон жилийн турш шаардлага тулгарсан үед SRP-тай хамтран олон төсөл болон ажлууд дээр ажиллаж ирсэн билээ.
BSR Менежмент
SRP International нь KfW хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк болон Европын холбооноос санхүүжүүлсэн төслүүд (АНЭУ, Бахрейн, Монгол гэх мэт улсууд дахь) дээр амжилттай ажилласан. SRP нь Герман, Афганистан, Албани, Армени, Австри, Азербайжан, Бахрейн, Босни ба Херцеговина, Хятад, Египет, Грек, Иран, Ирак, Косово, Литва, Монгол, Нидерланд, Палестины нутаг, Румын, Саудын Араб, Швед, Сири, Турк, АНЭУ, Узбекистан, Украйн, Йемен улсуудад үйл ажиллагаа явуулж байна.