Авто зам, гүүрийн зураг төсөл
Манай компани Авто замын тухай хуулийн / шинэчилсэн найруулга / 33 дугаар зүйл буюу Зам, тээврийн хөгжлийн яамны олгосон доорх чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм.
2.8.1.1.Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах 2.8.1.1.Төв замын зураг төсөл боловсруулах 2.8.1.3.Хуримтлуулагч замын зураг төсөл боловсруулах 2.8.1.4.Хотын авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах 2.8.1.5.Хөдөө орон нутгийн замын зураг төсөл боловсруулах 2.8.1.7 Гүүр, туннелийн зураг төсөл боловсруулах
Техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ
Авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйл, "Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын техник, технологийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг"-ын дагуу зам, замын байгууламжийн барилгын ажилд техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлж байна.
2.8.3.Техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Beijing United Intelligence Certification Co.,Ltd
Бид Хятад улсын баталгаажуулалтын хамгийн том хувийн байгууллага болох UICC компаниар Монгол улсын авто замын салбарт анх удаагаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалт хийлгэсэн. UICC групп нь 1997 онд байгуулагдсан бөгөөд CNAS, UKAS-ын итгэмжлэлтэй дотооддоо 20+ салбартай, олон улсад үйл ажиллагаа явуулдаг баталгаажуулалтын байгууллага юм.
Олон улсад итгэмжлэгдсэн "Монсертф" ХХК
Авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих үйл ажиллагааныхаа чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгууллагадаа 2018 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг амжилттайгаар нэвтрүүлэн Олон улсад итгэмжлэгдсэн “Монсертф” ХХК-иар баталгаажуулалт хийлгэсэн.
МГ модулан гүүр
Бид өөрийн санаачилгаар “ГҮҮР ТӨСӨЛ”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монгол улсын суурин газруудын нутаг дэвсгэрт байгаа засварлах шаардлагатай болон шинээр баригдах шаардлагатай гүүр, гүүрэн байгууламжийн хэрэгцээний судалгааг гаргаж улмаар Олон улсад өргөнөөр ашиглагддаг модулан гүүрийн загварыг судлан, дэвшилтэт технологийг ашиглан Монгол улсын байгал цаг уур, газар орны онцлогт тохирсон гүүрийн нэг маягийн зураг төсөл боловсруулсан.