Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг амжилттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна

Манай компани нь авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих үйл ажиллагааныхаа чанарыг дээшлүүлэх, олон улсын түвшинд хүрсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгууллагадаа 2017 оноос чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг амжилттайгаар нэвтрүүлэн ажиллаж 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээг Монгол улсын “Монсертф” ХХК-иас гардан авсан.

Улмаар 2019 оны 1 дүгээр сарын 22-нд БНХАУ-ын баталгаажуулалтын хамгийн том байгууллага болох “UICC” группээс Монгол улсын авто замын салбарт анх удаагаа чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авч олон улсын түвшний үйл ажиллагаа үзүүлдэг, олон улсын түвшинд хүрсэн дотоодын анхны зөвлөх байгууллага болж чадлаа.

БНХАУ-ын баталгаажуулалтын “UICC” групп нь 1997 онд байгуулагдсан, дотооддоо 25 салбартай, олон улсад салбартай, CNAS, UKAS-ын итгэмжлэлтэй, баталгаажуулалтын төдийгүй сургалт, судалгаа, сорилт, хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Хятад улсын баталгаажуулалтын хамгийн том хувийн байгууллага юм.

Холбоотой Мэдээ мэдээлэл

Онцлох мэдээ

25 Jan, 2019

Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг амжилттайгаар нэвтрүүлэн ажиллаж байна

ISO 9001:2015 олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчилгээг гардан авч олон улсын түвшний үйл ажиллагаа үзүүлдэг, олон улсын түвшинд хүрсэн дотоодын анхны зөвлөх байгууллага болж чадлаа.

Menu