Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил үргэлжилж байна

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ авто замын ажил үргэлжилж байна. Тус төслийн бүтээн байгуулалтаар 31 урт метр гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хийгдэх юм.

Зам барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК-ийн түншлэл ажиллаж байгаа бол манай "Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК болон "Эм Ай Эл" ХХК -ийн түншлэл нь техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрний цутгалт болон түшиц хана цутгалтын ажил бүрэн дууссан, далангийн дүүргэлтийн ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Холбоотой Мэдээ мэдээлэл

Шинэ мэдээ

26 Sep, 2024

Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажил үргэлжилж байна

Манай "Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК болон "Эм Ай Эл" ХХК -ийн түншлэл нь техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Menu