Авто замын барилгын ажилд геоторлог хязгаарлагч /Geocell/ материалыг ашиглаж эхэллээ

“Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК, “Аварга Зам” ХХК ба “Эс Ар Пи Шнайдер энд Партнер Инженер Консалт” ХХК-ийн түншлэл нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймагт 37.9 км зам барилгын ажлын зөвлөх үйлчилгээг үзүүлж байна.

Тус зам нь Хөвсгөл нуурын эрэгтэй ойрхон, мөнх цэвдэгтэй, намгархаг хөрстэй, инженер геологийн хувьд төвөгшилтэй газар хийгдэж байгаа тул ТЭЗҮ-д тусгагдсаны дагуу Хатгалаас Хүзүүвчийн шил, Ашихай хүртэлх авто замд ГЕОТОРЛОГ ХЯЗГААРЛАГЧ /GEOCELL/ материалыг ашиглаж хучилтын суурийн хөрсийг тогтворжуулж, цэвдэг хөрснөөс авто замд учруулах нөлөөллийг бууруулна.

Монгол Улсад өмнө нь зам барилгын салбарт төдийлөн ашиглагдаж байгаагүй тус технологийг турших ажил эхэлж ХБНГУ-ын Эс Ар Пи Шнайдер энд Партнер Инженер Консалт ХХК-ийн мэргэжилтнүүд болон зөвлөхийн баг бүрэлдэхүүн уг технологийн талаар төсөлд хамаарагч бүх талууд буюу ЗТХЯ, БОАЖЯ, ЗТХТөв, МХЕГ, Хөвсгөл аймгийн ЗДТГ, МХГ, замын компаниуд, мөн Төсөл хэрэгжүүлэх нэгж, Гүйцэтгэгчийн төлөөллийг оролцуулан танхимын болон практик сургалтыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд 2022 оны 8 дугаар сарын 24-нд зохион байгууллаа.

Холбоотой Мэдээ мэдээлэл

Текстэн мэдээ

28 Mar, 2022

“ROAD EXPO MONGOLIA-2022″ олон улсын үзэсгэлэн, конференц 2022 оны 03 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Буян-ухаа спорт ордонд болж өнгөрлөө

Монголын авто замчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг авто замын салбарын 8 дахь удаагийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдлаа.

Текстэн мэдээ

03 Apr, 2017

Яармагийн гүүрийн барилгын ажил эхэллээ

Тус гүүр нь анх 1959 онд баригдаж ашиглалтад орсон ба төслийн хүрээнд одоо байгаа гүүрийг засварлах, шинээр 4 эгнээ гүүр барих, урд хэсэгт шинээр баригдах уулзвартай 2 түвшнээр огтлолцуулах рампан гүүр шинээр барих зэрэг ажлууд хийгдэх юм.

Текстэн мэдээ

29 Sep, 2014

Өмнөговь аймаг Нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогдлоо

Манай компанийн хувьд 2013-2014 онуудад Даланзадгад-Мандалговь чиглэлийн 83км авто зам, Улаанбаатар- Мандалговь 104км хатуу хучилттай авто замын барилгын ажилд техник технологийн хяналт тавьж ажиллалаа.

Menu