Төв аймаг
Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн авто замд байрлах Туул гол дээрх 327 у/м гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх, их засварын ажлын зураг төсөл
Бидний тухай
“SRP Schneider & Partner Ingenieur-Consult GmbH” нь 1969 онд үүсгэн байгуулагдсан Герман улсын зөвлөх үйлчилгээ, инженерчлэлийн компани юм. Ерөнхий инженерүүдээс бүрдсэн төв оффис нь ХБНГУ-ын Кронах хотод байрладаг бөгөөд төв оффис нь тухайн компанийг удирдлагаар болон ажлын ерөнхий чиг үүрэг, стандартаар бусад салбаруудаа ханган ажилладаг.
"Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК нь Монгол улсын дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулах зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 13 дахь жилдээ авто замын салбарт зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр амжилттайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
SRP нь Германы өнцөг булан бүрт тархсан компаниудаас бүрдсэн “BSR Ingenieure” нэгдлийн бүрэлдэхүүн компани юм. SRP International нь KfW хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк болон Европын холбооноос санхүүжүүлсэн төслүүд (АНЭУ, Бахрейн, Монгол гэх мэт улсууд дахь) дээр амжилттай ажилласан.
Бид хэрэгжүүлж буй төслүүдээ захиалагчийнхаа сонирхолд нийцүүлэн төсөвт өртөг, төлөвлөгөөт хугацаанд багтаан чанарын өндөр түвшинд, Монгол улсад мөрдөгдөж буй стандарт, нормын дагуу дагуу гүйцэтгэн найдвартай, итгэлтэй хамтрагч байхыг эрхэмлэн ажиллаж байна.
Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн авто замд байрлах Туул гол дээрх 327 у/м гүүрийг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх, их засварын ажлын зураг төсөл
Толгойтын авто замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн байгууламж, олон түвшний огтлолцлын техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ
Өмнөговь аймгийн Булган - Мандал-Овоо-Өвөрхангай аймаг чиглэлийн 130км авто замын зураг төсөл
Нийслэлийн тойрог замын (4-р тойрог) Хүннү гудамж-Их Монгол плаза хүртэлх авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл
"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн авто замын зураг төсөл, хяналтын зөвлөх үйлчилгээ
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ын гадна замаас Эмээлтээс Шувуун фабрик хүртэлх авто замын зураг төсөл
Сонирхсон сэдвээ сонгоно уу
Авто зам, гүүрийн зураг төсөл боловсруулах болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хайж байна уу?
Бид авто замын зөвлөх үйлчилгээний компанийн хувьд захиалагчдынхаа инженерийн тулгамдсан асуудлуудыг судлах, дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх чиглэлээр мэргэшсэн үйлчилгээг санал болгож байна