Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банкны хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу зээлийн санхүүжилтээр хэрэгжих Мон (3787/3788):“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн удирдлагын гарын авлага болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2025 оны “Аялал жуулчлалыг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөр, Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Азийн хөгжлийн банкны баталсан “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд баригдах авто замуудын инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах болон техник, технологийн хяналтын зөвлөх үйлчилгээний ажлын даалгавар”, Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн Хөвсгөл дэд төслийн урьдчилсан судалгааны баримт бичгүүдэд үндэслэн “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК, “Аварга Зам” ХХК болон “Эс Ар Пи Шнайдер & Партнер Инженер Консалт”-ийн түншлэл нь Хөвсгөл дэд төслийн авто зам, зогсоолын талбайн инженерийн нарийвчилсан зураг төслийн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэсэн
Тус төслийн авто зам барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд манай компани техник технологийн өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Төслийн хүрээнд Хатгал-Мөрөн төв замаас Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 2км авто зам, Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн 30.4км авто зам, Хатгалын төв замаас Хүзүүвчний Шил-Ашихай чиглэлийн 5.5км авто зам, нийт 7 байршилд 9000 м2 авто зогсоол, 2 төлбөр хураах, хяналтын цэг шинээр баригдана.