Нийслэлийн засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/1311 дүгээр захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн МЗХ2022/12-023 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн замын хөгжлийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗДХУД2022/12 дугаартай авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу 2023 оны 06 дугаар сард хийгдсэн геодези, инженер геологийн хэмжилт судалгааны материалд тулгуурлан тус замын зураг төслийг боловсруулсан.
Гол гудамж зам, 1-р зэрэглэлийн гудамж замын ангиллаар авто замын хөдөлгөөний зурвасын тоо 6, зурвасын өргөн 3.5м, аюулгүйн зурвас 2.1м, зорчих хэсгийн өргөн 12.6м, ногоон байгууламж 2.0м, дугуйн замын өргөн 2.5м, тусгаарлах зүлэгжүүлсэн зурвас 1.5м, явган замын өргөн 3.0м, хөвөө 1.2м, зорчих хэсэг нь 4-17м арлаар тусгаарлагдсан байхаар тус тус төлөвлөсөн.