Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Шар хад – 100 айл – Баянбүрд – Ард Аюуш – Толгойт чиглэлийн хойд хэвтээ тэнхлэгийн гол гудамж замыг бий болгох зорилгын хүрээнд тус авто зам, замын байгууламж, шугам сүлжээ шинээр барих болон шинэчлэх ажил хийгдэж байна. Үүнд цахилгаан, гэрэлтүүлэг, дулаан, ус сувгийн цэвэр, бохир усны шугамууд, холбоо, өндрийн дамжуулах шугам, үерийн төмөрбетон суваг зэрэг инженерийн шугам сүлжээний ажил болон 31 у/м гүүрэн байгууламж, таван нүхэн гарц бүхий 3.9 км авто замын ажил хийгдэх юм.
Манай Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК болон Эм Ай Эл ХХК-ийн түншлэл нь Захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай 2024 оны 8-р сарын 08-ны өдөр гэрээ байгуулан зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.