Project details

  • 2024 оны 7 дугаар сар

  • Монгол улс, Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо сумдын нутаг дэвсгэр

  • Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар

  • Орон нутгийн хөгжлийн сангийн оруулалт

Бидний туршлага

Өмнөговь аймгийн Булган - Мандал-Овоо-Өвөрхангай аймаг чиглэлийн 130км авто замын зураг төсөл

2024.07.30

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны “Нутгийн хишиг” үйл ажиллагааны хөтөлбөр болон Өмнөговь аймгийг 2023 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Амартөгс-н баталсан 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн ЗТ-51/2023 дугаартай ажлын даалгаврын дагуу Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус зураг төслийн ажлыг гүйцэтгэсэн.

Тус авто замын нийт трасс нь 130км урттай байхаар ажлын даалгаварт заагдсан боловч Захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр Өмнөговь аймаг болон Дундговь аймгийн хил хүртэл 97км авто зам төлөвлөсөн. Үүнд Булган сумаас Мандал-Овоо сум чиглэлийн 57км, Мандал-Овоо сумын төв доторх 13км, сумын төвөөс хойд зүгт Онги голын зүүн талаар Дундговь аймгийн хил хүртэлх 37км авто замууд багтаж байна.

Menu