Project details

  • 2024 оны 6 дугаар сар

  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо

  • Эдийн засаг, хөгжлийн яам болон Нийслэлийн замын хөгжлийн газар

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт

Бидний туршлага

Нийслэлийн тойрог замын (4-р тойрог) Хүннү гудамж-Их Монгол плаза хүртэлх авто замын инженерийн нарийвчилсан зураг төсөл

2024.07.01

Монгол улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/16 дугаар тушаал, 230901068 дугаартай Авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу 2023 оны 10 дугаар сард хийгдсэн геодези, инженер геологийн хэмжилт судалгааны материалд тулгуурлан тус замын зураг төслийг боловсруулсан.

Нийслэлийн 4-р тойрог төсөл хэрэгжсэнээр Зайсангийн гудамжнаас Хүннү гудамж-Амгалан төмөр замын гарам хүртэлх хөдөлгөөний эрчим 15750-17000 тээврийн хэрэгсэл явахаар Нийслэлийн Бодлого Судалгаа Шинжилгээний төвөөс тооцоолсон байна. Мөн энэ чиглэл дагуу Нийслэл Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” барих төслийн урд хэсэг, Туулын 35км хурдны авто замын зураг төсөл хэрэгжих ба манай төлөвлөж буй замын трасстай хэвтээ тэнхлэгээр параллель, орон зайн хувьд холбоос туслах замаар холбогдох боломжтой байхаар тооцож хуримтлуулагч замын зэрэглэлээр, 2Б ангиллаар төлөвлөгдсөн бөгөөд нийт урт 2 эгнээ, 7.1 км хатуу хучилттай авто зам байна.

Menu