Нийслэлийн Засаг даргын захирамж, зураг төсөл боловсруулах зургийн даалгавар, Авто зам төсөллөх ЗЗБНбД 22-004-2016, Хот тосгоны төлөвлөлт ба барилгажилт БНбД 30-01-0488, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн нормаль БД31-101-04, Авто замын гүүр ба хоолой төсөллөх БНбД 32-02-12, Явган хүний зам, талбай төсөллөлт, техникийн шаардлага MNS6808:2019, Авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл АЗУАГН 2.01.01-2004, Авто зам, гүүрийн болон инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт өртгийг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй төсвийн жишиг нормын дагуу тооцох,магадлалаар оруулан баталгаажуулах, ЗХТ-ийн Сайдын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 168 дугаар тушаалаар батлагдсан Авто зам, замын байгууламжийн зураг төсөлд магадлал хийж, дүгнэлт гаргах журам болон бусад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох норм дүрмийг үндэслэсэн Улаанхуарангийн авто замаас Улиастайн замтай холбогдох 3.89 км авто зам, Улиастайн гол дээрх 96.85 у/м төмөр бетон гүүрийн зураг төсөл боловсруулав.
Тус зам нь хотын гол гудамж зам тул 4 эгнээ, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, нийтийн тээврийн автобусны зогсоол, зогсоол зэргийг иж бүрэн төсөллөх шаардлагатай тул замын нийт өргөн 24м-26.8м болж төсөллөсөн. Зургийн даалгаварт заасан коридор нь зарим хэсэгт 5м хүртэл нарийсч байгаа тул газар чөлөөлөлт их бөгөөд зарим хэсэгт бүтэн гудамжаар нь чөлөөлөхөөр төлөвлөсөн. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2030 оны хөгжлийн чиг хандлага, Улаанбаатар хотын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хязгаар дотор төсөллөхөөр судалгаа хийсэн.