Энэхүү төсөл нь төмөрбетон гүүртэй харьцуулахад эдийн засгийн хувьд хямд ашигтай хөдөө орон нутгийн иргэд ойролцоох сум, аймгийн төв төдийгүй буюу бусад зам харилцаанд дөт замаар зорчих зорилготой юм.
Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх баг дахь Идэрийн голын Дээд цагааны гарамд тавигдах 90у/м хөвөгч гүүрийн барилга угсралтын ажлын төслийг Үндэсний Хөгжлийн Газрын захиалгаар "УРАГШЛАХ" ХХК гүйцэтгэгчээр ажиллан улсын ашиглалтад өгөөд байна.
Байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг буюу голын голдиролд тохируулж тавихад 13ш хөвөгч орох ба нийт урт нь 90м байна. Хөдөлгөөний зурвас 2, нэг машин явах зам 3.7м, зураг төслөөр тодорхойлогдсон дунд хөвөгч гүүрийн зорчих хэсгийн овор хэмжээ 7.4м, хөвөгч гүүрийн өөрийн даац 60тн байна.