Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3/05 дугаар тогтоол, Нийслэлийн замын хөгжлийн газар, БГДүүргийн Засаг Даргын тамгын газрын хамтарсан Баянгол дүүргийн авто зам, явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулах ЗД-2022/022 дугаартай даалгаврын дагуу 2022 оны 7 дугаар сард мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн геодезийн хэмжилт судалгааны тайланд тулгуурлан тус замын зураг төслийг боловсруулав.
Нийт 23 байршилд орон сууц, гэр хорооллын зам талбайд 5.2 км урт зам талбайн техникийн зураг төсөл, 1.2 км урттай авто замын нарийвчилсан зураг төсөл боловсруулсан.