Project details

  • 2016 оны 10 дугаар сар

  • Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг

  • Чингэлтэй дүүргийн засаг даргын Тамгын газар

  • Чингэлтэй дүүргийн төсвийн хөрөнгө

Бидний туршлага

Чингэлтэй дүүргийн 7-р хороо хувьсгалчдын “Г” гудамжны жалган дээгүүрх 27.72 у/м гүүрийн хяналтын ажил

2016.10.17

Энэхүү төсөл нь Улаанбаатар хотыг 2030 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах мастер төлөвлөгөө, тэдгээрийн шийдэлтэй уялдуулах, 224-р цэцэрлэг, шинээр баригдах сургууль руу болон жалгын хоёр талд бий болох суурьшлын бүстэй уялдуулах, гүүр барьснаар цаашид үргэлжлүүлэн барих замын дагуу хэвгийг хангах зэрэгт үндэслэн хийгдсэн юм.

Тус байгууламж нь 100.2м зам, 27.72 у/м гүүр зэргээс бүрдэнэ. Авто замын зэрэг орон нутгийн чанартай /хөдөлгөөний зурвас 2, нэг машин явах эгнээний өргөн 3.5м/, зураг төслөөр тодорхойлогдсон гүүрийн зорчих хэсгийн овор хэмжээ Г8, явган замын өргөн 1.5м, гүүрийн тооцоот ачаалал хамгийн бага буюу А14 ачаалал байна.

Menu