Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 сарын 11-ны өдрийн А/1311 тоот захирамж, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын МЗХ2022/12-026 дугаартай авто зам, замын байгууламжийн архитектур төлөвлөлтийн даалгавар, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороонд шинээр баригдах авто замын зураг төсөл боловсруулах ЗД-СХД/2022/003 дугаартай даалгаварын дагуу 2023 оны 01 дүгээр сард хийсэн геодези, инженер геологийн хэмжилт судалгааны тайланд тулгуурлан тус замын зураг төслийг боловсруулсан.
Одоо байгаа авто замын өнөөгийн нөхцөлд газар шорооны ажлын тоо хэмжээ, хөдөлгөөний аюулгүй байдлыг илүү сайн хангаж байгаа хувилбыг талбайн судалгаагаар тогтоосон трассыг сонгож Нийслэлийн замын хөгжлийн газартай зөвшилцөж төлөвлөлтийг гүйцэтгэсэн.
Тус авто зам баригдсанаар СХД-ийн 35-р хорооны гэр хорооллын амьдрах орчин сайжирч, тээврийн хэрэгслээр, явган болон дугуйгаар зорчих тав тухтай нөхцөл бүрдэж тухайн хорооны иж бүрэн жишиг гудамж зам болох юм.