Өмнөговь аймгийн Ханбогд сумын Газрын асуудал эрхэлсэн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, зураг төсөл боловсруулах зургийн даалгавар болон “Аварга зам” ХХК-ийн хийсэн замын хэмжилтийн материал “Эко тех проект” ХХК-ийн хийсэн инженер-геологийн судалгааны материал, Авто зам төсөллөх ЗЗБНбД 22-004-2016, Авто замын гүүр ба хоолой төсөллөх БНбД 32-02-12, Авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл АЗУАГН 2.01.01-2004, “Wind farm Roads Requirement” DMS no:0054-6053 зэрэг норм, стандартад тулгуурлан “Клинтех” ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Ханбогд суманд баригдах 102мв салхин цахилгаан станцын 19.8км сайжруулсан хайрган хучилттай авто замын зураг төслийг боловсруулсан.
Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн 102МВ Ханбогд салхин цахилгаан станц доторх хайрган хучилттай зураг төсөл боловсруулах ажлын бүдүүвч зураг, техникийн шаардлагыг мөн “Авто зам төсөллөх”-ийн 11.1-д “ХАА-н эдэлбэр газарт эсвэл үйлдвэрт хүрэх замын зураг төсөл зохиохдоо тухайн замаар зорчих автомашин, техникийн өвөрмөц онцлогийг харгалзан үзнэ” гэж заасны дагуу салхин цахилгаан станцад ашиглах зам тул “ Wind farm Roads Requirement” DMS no:0054-6051-ыг баримталсан.
Нийт замын уртад Трасс 2, Трасс 5 болон Трасс 6-д тус тус 1, 1 эргэлтийн өнцөг төсөллөсөн ба огтлолцож буй 5-н байршилд уулзварууд төсөллөсөн болно.