Project details

  • 2020 оны 12 дугаар сар

  • Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт

Бидний туршлага

Хайрханы 1 дүгээр гудамжны гүүрний шинэчлэлтийн зураг төсөл

2020.12.21

Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 12 сарын 07-ны өдрийн А/1201 дугаартай захирамж, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 01 сарын 22-ны өдрийн МЗХ2019/01-12 дугаартай авто зам, замын байгууламж төлөвлөх даалгавар болон Нийслэлийн Засаг даргын Дэд Бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү баталсан зураг төсөл боловсруулах зургийн даалгаврыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны Хайрханы 1 дүгээр гудамжны гүүрийн шинэчлэлтийн ажлын зураг төсөл боловсруулав.

Хуучин гүүр нь үерийн суваг дээр баригдсан нэг эгнээтэй, зэргэлдээ явган гүүртэй байсан. Тус гүүрийн 2 талын газар чөлөөлөлтөөс шалтгаалан захиалагчтай зөвшилцсөний дагуу зөвхөн гүүрийн шинэчилж, гүүрийн 2 талын замыг гүүрийн дамжих хавтантай холбосон. Зорчих хэсгийн 2 талд дугуй цохигч, явган замын гадна талд металл хайс төсөллөсөн.

Menu