Project details

  • 2022 оны 1 дүгээр сар

  • Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо

  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

  • Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт

Бидний туршлага

Цагаанхуаран хотхоноос ахмадын хорооллын зүүн талын далан хүртэлх гудамж, замын зураг төсөл

2022.01.14

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 14 дүгээр нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн баталсан Нийслэлийн засаг даргын захирамж, зураг төсөл боловсруулах ажлын даалгаврын дагуу замын хэмжилтийн материал, инженер-геологийн судалгааны материал болон Авто зам төсөллөх ЗЗБНбД 22-004-2016, Хот тосгоны төлөвлөлт ба барилгажилт БНбД 30-01-04, Авто замын гүүр ба хоолой төсөллөх БНбД 32-02-12, Авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл АЗУАГН 2.01.01-2004-үүдэд тулгуурлан Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Цагаанхуаран хотхоноос Ахмадын хорооллын зүүн талын далан хүртэлх гудамж замын ажлын зураг төсөл боловсруулсан.

Тус замыг төлөвлөлт нь зургийн даалгаварт өгсөн замын ерөнхий төлөвлөлтийг үндэслэн, замын зурвас газрын гадаргын байдал, цахилгаан, шугам сүлжээ болон эзэмшил газар зэргийг харгалзан тусган Цагаанхуаран хотхоноос эхлэн Ахмадын хорооллын зүүн талын далан хүртэл үргэлжилнэ.

Menu