Project details

  • 2019 оны 9 дүгээр сар

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 14 хороо

  • Зам, тээврийн хөгжлийн яам

  • БНХАУ-ын ЭКСИМ банк

Бидний туршлага

Улаанбаатар-Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам барих төслийн ажилд хяналт тавих, зөвлөх үйлчилгээ

2019.09.17

Монгол улсын засгийн газар, БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн гэрээний хөрөнгөөр Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын төслийг хэрэгжүүлсэн. Тус хурдны зам нь нийслэл Улаанбаатар хотоос шинэ олон улсын нисэх онгоцны буудал хүрэх зайлшгүй зорчих чухал ач холбогдолтой зам бөгөөд цаашлаад нийслэл хотын иргэдэд зориулсан чухал гарц юм.

Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын трассын нийт урт 32.22км. Тухайн авто замын эхлэлтийн цэг нь шинэ нисэх онгоцны буудлын авто замтай холбогдож, Яармагийн төлбөр хураах цэг хүртэл үргэлжлэх ба одоо байгаа Яармаг-Зуунмод чиглэлийн авто замтай нийлсэн. Төлөвлөж буй хурдны авто замын өргөн 32.5м, хоёр эгнээ 6 урсгалтай, хамгийн бага тооцоот хурд 80км/цаг байна.

Тус төслийн хяналтын зөвлөх үйлчилгээний ерөнхий гүйцэтгэгчээр Гуанжоу Ванан констракшн сувервишн ХХК ажиллаж, дотоодын туслан гүйцэтгэгчээр манай Эс Ар Пи Инженер Констракшн Монголиа ХХК гэрээ байгуулан ажиллаж 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Menu