Project details

  • 2016 оны 8 дугаар сар

  • Монгол улс, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл тосгон

  • Үндэсний хөгжлийн газар

  • Концессийн хөрөнгө оруулалт

Бидний туршлага

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь 72.85 у/м гүүрийн барилгын ажилд техник, технологийн хяналт

2016.08.17

Энэхүү төсөл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан их бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон дэх Хараа голын 72.85 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлын төслийн гэрээг Хөрөнгө Оруулалтын газар , ЗМЗ ХХК-ийн хооронд 2016.03.16-ны өдөр байгуулсан.

Байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг буюу 216м зам, 72.85 у/м гүүрийн барилга угсралтын ажил юм. Авто замын зэрэг IV, хөдөлгөөний зурвас 2, нэг машин явах зам 2.5м, зураг төслөөр тодорхойлогдсон гүүрийн зорчих хэсгийн овор хэмжээ Г6.5, гүүрийн тооцоот ачаалал А11 нэг тэнхлэгийн ачаа 11тн, хэт хүнд ачаалал нь нэг тэнхлэгтээ 20тн бүхий 4 тэнхлэгт ачаалал байна. Захын тулгуурыг бага гүнд суурь суулгах аргачлалаар, завсрын тулгуур удган сууриар хийгдсэн. “Т” хэлбэрийн 18м урттай төмөрбетон алгассаныг байгууламжтай. Алгаслалын тоо 4 ба үүнд 16 дам нуруу байх бөгөөд дугуй цохигч дээр хашлага шууд цутгагдахаар зураг төсөлд тусгагдсаны дагуу гүйцэтгэсэн.

Menu