Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк болон Улаанбаатар хотын захиргаа хамтран санхүүжүүлнэ. Тус төсөл, хөтөлбөрийн зорилго нь эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, бие даан хөгжсөн дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгоход оршино. Төсөл, хөтөлбөр нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага баримт бичгийг хэрэгжүүлэхэд чиглэгдэн боловсруулагдсан бөгөөд 3 үе шаттайгаар хэрэгжсэн. Хөтөлбөрийн эхний үе шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг хотын дэд төв болгон хөгжүүлэхийн тулд инженерийн шугам сүлжээ байгуулах, хөгжлийг дэмжих зорилтот төвүүдийг байгуулж байна.
Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК нь тус төслийн авто зам, гүүрийн ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлсэн бөгөөд Баянхошуу дэд төвд төслийн хүрээнд: 6.88 км авто зам, борооны ус зайлуулах байгууламж, явган замын хамт 1.5х2 дугуй хоолой 4 цэгт Авто зам, явган замын гэрэлтүүлэг хийгдсэн.Сэлбэ дэд төв төлийн хүрээнд: 5.64 км авто зам, борооны ус зайлуулах байгууламж, явган замын хамт 24 у/м, 30 у/м, 60 у/м гурван төмөр бетон гүүр, авто зам, явган зам, гэрэлтүүлэг хийгдсэн.