Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт болон хүн амын чөлөөтэй аялж, зорчихын зэрэгцээ ачаа эргэлт, бизнесийн орчны боломж бүрдүүлэх, улс хооронд босоо тэнхлэгийн 5 гарцаар зорчих зорилтын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн Банкны санхүүжилтээр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104км хатуу хучилттай авто замын барилга угсралтын төсөл хэрэгжсэн юм.
Дээрх төслийн бүтээн байгуулалтад нийт 104 км хатуу хучилттай авто зам, 56 ш дугуй хоолой, 40 ш дөрвөлжин хоолой хийгдсэн бөгөөд манай байгууллага тус ажилд өдөр тутмын техник, технологийн хяналт тавьж ажилласан.