Project details

  • 2019 оны 6 дугаар сар

  • Улаанбаатар, Хан-Уул дүүрэг

  • Нийслэлийн авто замын газар

  • БНХАУ-ын ЭКСИМ банк

Бидний туршлага

Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүр засварлах төслийн техник, технологийн хяналт

2019.06.17

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа тус төслийн хүрээнд одоо ашиглаж байгаа Яармагийн гүүр чиглэлийн гол авто замыг өнөөгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалалд тохируулан бүрэн сэргээн засварласан. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп ажилласан бөгөөд зураг төслийг мөн ерөнхий гүйцэтгэгч боловсруулсан.

Улаанбаатар хотыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалтай холбосон тус гол замын хөдөлгөөний нөхцөл байдлыг сайжруулахын тулд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүнд:

  • Одоо байгаа гүүрийн хажууд шинээр 250 у/м гүүр барих

  • Яармагийн хуучин гүүрийг сэргээн засварлах

  • Богд уулын арын замаар Яармаг чиглэлд явж буй хөдөлгөөнийг урд хэсэгт шинээр баригдах уулзвартай 2 түвшнээр огтлолцуулах рампан гүүр шинээр барих

  • Хойд хэсэгт жаазан гүүр, түшиц хана барих

  • Ойр орчмын хөдөлгөөнтэй уялдуулан авто зам, явган ба дугуйн зам, борооны ус зайлуулах байгууламж төлөвлөгдсөн

Menu