Project details

  • 2021 оны 1 дүгээр сар

  • Монгол улс, Өмнөговь аймгийн Ханбогд сум

  • QLEANTECH LLC

  • QLEANTECH LLC

Бидний туршлага

Оюутолгой-Гашуун сухайт чиглэлийн авто замаас Ханбогд салхин цахилгаан станц хүртэлх 3.6 км сайжруулсан хайрган хучилтттай авто замын зураг төсөл

2021.01.30

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Газрын асуудал эрхэлсэн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, зураг төсөл боловсруулах зургийн даалгавар болон “Эн Эс Эй” ХХК-ийн хийсэн замын геодезийн хэмжилтийн материал “Монгео эко тех” ХХК-ийн хийсэн инженер-геологийн судалгааны материал, Авто зам төсөллөх ЗЗБНбД 22-004-2016, Авто замын гүүр ба хоолой төсөллөх БНбД 32-02-12, Авто замын уур амьсгал, геотехникийн нөхцөл АЗУАГН 2.01.01-2004, “Wind farm Roads Requirement” DMS no:0054-6053 зэрэг норм, стандартад тулгуурлан “Клинтех” ХХК-ийн захиалгаар Оюутолгой-Гашуунсухайт чиглэлийн авто замаас Өмнөговь аймгийн Ханбогд суманд баригдах 102МВ салхин цахилгаан станц хүртэлх 3.6 км сайжруулсан хайрган хучилттай авто замын зураг төслийг боловсруулсан.

Нийт замын уртад эргэлтийн өнцөг 2, дөрвөн замын уулзвар 2 байхаар төлөвлөсөн. Шинээр төсөллөж буй зам 1 эгнээтэй тул “ Wind farm Roads Requirement” DMS no:0054-6051-ын дагуу эсрэг чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2 байрлалд 50м урт зогсох, орох гарах хэсгийн урт 50м нийлээд 150м урт, 5м өргөн зогсоолтой.

Menu