Project details

  • 2020 оны 7 дугаар сар

  • Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1, 7-р хороо

  • Нийслэлийн засаг даргын Тамгын газар

  • Нийслэлийн төсвийн хөрөнгө

Бидний туршлага

Цайз чиглэлийн авто замаас спорт цогцолбор хүртэлх авто зам, явган зорчигчийн замын зураг төсөл

2020.07.20

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн дагуу Нийслэлийн засаг даргын 2019 оны 12-р сарын 25-ны өдрийн А/1359 тоот захирамжид үндэслэн Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаярын баталсан ГБМЗХ2020/01-12 дугаартай ажлын даалгаврын дагуу 2020 оны 6-р сард гүйцэтгэсэн геодези, геологийн хэмжилт судалгааны материалд тулгуурлан тус замын зураг төслийг боловсруулсан.

Тус замын төлөвлөлт нь зургийн даалгаварт өгсөн замын ерөнхий төлөвлөлтийг үндэслэн, замын зурвас газрын гадаргын байдал, цахилгаан, шугам сүлжээ болон эзэмшил газар зэргийг харгалзан тусган Цайз чиглэлийн автобусны буудлын урд талаас эхлэн, спорт цогцолбор хүртэл үргэлжилнэ.

Menu