Project details

  • 2013 оноос өнөөг хүртэл

  • Монгол улс, 21 аймаг

  • ХБНГУ-ын Эс Ар Пи Шнайдер энд Партнер ХХК болон Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа ХХК

  • Өөрийн хөрөнгө

Бидний туршлага

МГ Модулан Гүүр төсөл

2013.05.20

ХБНГУ-ын Эс Ар Пи Шнайдер энд Партнер ХХК, түүний Монгол улс дахь салбар "Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК болон ГБЭТ ХХК-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн төслийн хамтарсан баг нь 2013 оноос эхлэн өөрийн санаачлагаар МГ Модулан гүүр төслийн хэрэгжүүлж байна.

Төслийн үндэслэл:

Монгол улсын хэмжээнд ойрын хугацаанд Улаанбаатар хотод болон хөдөө орон нутагт яаралтай шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан олон асуудлын нэг нь гүүр, гүүрэн байгууламжийг хөгжүүлж, нийгэм эдийн засгийн хөгжлийг сааруулахгүй байх, хөдөлгөөний эрчим ихтэй авто замуудын чиглэлд гол, гуу жалга дээгүүр гүүрэн гарц барьж хотын гол уулзваруудыг өөр түвшинд огтлолцуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах явдал юм.

Төслийн зорилго

Монгол улсын эдийн засгийн чадавхи дээшилсэнтэй уялдуулж автомашин эзэмшигч иргэд, аж ахуйн тоо эрс нэмэгдэж сүүлийн жилүүдэд сумдаас нийслэл Улаанбаатар хот болон аймгийн төв, бусад сумдруу аялах хоногийн хөдөлгөөний эрчим нэмэгдэх болсон билээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсны дагуу хөдөлгөөний эрчим ихтэй гол, гуу жалга дээгүүр гүүрэн гарц байгуулж авто замын сүлжээг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, олон улсын норм дүрэм, стандартад нийцүүлэн төлөвлөх, иргэд зорчигч тээвэрчдийн цаг хугацаа хэмнэгдэх, ая тухтай саадгүй зорчуулах, нийгэм эдийн засгийн хөгжлийг түргэтгэхэд дэмжлэг болоход энэхүү төслийн зорилго оршино.

Төслийн хүрээнд хийгдэж буй ажил:

Тус төслийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

  • Монгол улсын гүүр, гүүрэн байгууламжийн хэрэгцээ, байршлыг тодорхойлох

  • Олон улсад хэрэглэгдэж буй нэг маягийн гүүрийн систем, загварыг судлах

  • Монгол орны нөхцөлд тохирсон гүүрийн нэг маягийн систем буюу МГ модулан гүүр (MG modular bridge)-ийг боловсруулах

Menu