Project details

  • 2023 оны 5 дугаар сар

  • Монгол улс, Архангай аймгийн Өгий сумын нутаг дэвсгэр

  • Зам Тээврийн Хөгжлийн Яам, Барилга хот байгуулалтын яам

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт

Бидний туршлага

Архангай аймгийн Өгийнуур сумыг мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох авто замын ажлын зураг төсөл

2023.05.15

Mонгол улсын холбогдох хууль, тогтоомжид үндэслэн зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний “Эм Ай Эл” ХХК, “Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК нь Монгол улсын Зам Тээврийн Хөгжлийн Яам, Барилга хот байгуулалтын яамны захиалгаар Архангай аймгийн Өгийнуур сумыг мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох авто замын ажлын зураг төслийг боловсруулсан.

Одоогийн ашиглаж буй хөрсөн зам нь Өгий сумын төвөөс зүүн хойд зүгт чиглэж одоо ашиглагдаж буй Орхон голын төмөрбетон гүүрээр гарч Орхон голын зүүн гар талаар өнгөрөн Өндөр толгойн овоо, Бага хавцал уул зэрэг газруудаар дайрч улсын чанартай авто замд холбогдож байна.

Авто замын трассын хувьд одоогийн байгаа хөрсөн замыг ерөнхийд нь ашиглан төсөллөх юм. Эдгээр хувилбаруудыг хайгуулын ажлын шатанд газар дээр нь явж сум орон нутгийн санал болон голын ай сав орчмын нөхцөл байдалтай уялдуулан авто тээврийн хэрэгслийн аюулгүй зорчих хэтийн нөхцөлийг хангаж байх боломжит хувилбарыг сонгосон.

Тус авто зам нь “Авто зам төсөллөх ЗЗБНбД 22-004-2016 норм дүрэм”-ээр 2А-Хрз-ЗХГ-2-80 ангиллын Хуримтлуулагч зам /хөдөлгөөний 2 зурвастай, зорчих хэсэг нь зааглагдаагүй, тооцоот хурд нь 80км/цаг/, төлөвлөсөн замын нийт урт 11.74 км урт.

Menu