Project details

  • 2023 оны 12 дугаар сар

  • Улаанбаатар хот, Налайх дүүрэг

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эдийн засаг, хөгжлийн яам

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалт

Бидний туршлага

Сүхбаатар дүүргийн хүүхэд залуучуудын ногоон бүсийн зуслангийн Туул гол дээгүүр 210м урттай бетонон гүүрийн зураг төсөл

2023.12.15

“Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа” ХХК болон “Эм Ай Эл” ХХК-ийн түншлэл нь Эдийн засаг, хөгжлийн яамтай “Сүхбаатар дүүргийн хүүхэд залуучуудын ногоон бүсийн зуслангийн Туул гол дээгүүр 210м урттай бетонон гүүр барих зураг төсөл боловсруулах /Налайх дүүрэг/ ” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж төмөр бетон гүүрний төлөвлөлтийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй норм, стандартын дагуу гүйцэтгэсэн.

Туул голын үндсэн голдиролд баригдах төмөр бетон гүүрийн нийт урт 198м, овор хэмжээ Г-8, явган замын өргөн В=1.5м, алгаслалын төрөл I хэлбэрийн 24у/м хүчитгэсэн дам нуруутай, өрөмдмөл шонт суурь, ган хайстай байхаар төсөллөсөн.

Гүүрэн байгууламжтай холбогдох 2 талын авто зам нь “Авто зам төсөллөх” ЗЗБНбД 22-004-2016 норм дүрмээр байнгын бус хөдөлгөөнтэй орон нутгийн авто зам 3Б хөдөлгөөний 2 зурвастай, тооцоот хурд нь 50км/цаг/ байна.

Төлөвлөж буй гүүр нь Туул голын үндсэн голдрилд тавигдах гүүр юм. Иймд ус зүйн тооцоо судалгааг Туул голын усны нөөц горимоор тооцож голын татамд хийсэн хөндлөн огтлолын хэмжилт дээр үндэслэж үндсэн голдирол болон, салаагаар өнгөрөх их урсцад харгалзах түвшинг тооцсон.

Menu